Хөвсгөлаймгийн
Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн \”Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс
хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30
цагт хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2
автомашин, орон нутгийн 50 иргэн, 5 автомашин, нийт 74 хүн, 7 техник
хэрэгсэлтэйгээражиллаж, 2015.09.02-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд
оруулсан.
Мөн Увс аймгийн Улаангом сумын 8
дугаар багийн \”Шодон хус” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/
хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.02-ны өдрийн 21:40 цагт хүлээн
авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар
ажиллаж, 2015.09.03-ны өдрийн 11:00 цагт түймрийг унтраасан.