АНУ-д Мичиганы их сургуулийн эрдэмтэд болон IBM компани зохион бүтээгчид хамтран 0,03 мм-ээс хэтрэхгүй компьютер бүтээжээ. Энэ талаар дээд сургуулийн сайтед мэдээллэсэн байна.
Өндөр хүчин чадалтай чип нь компьютерт мэдээлэл солилцох, хянах болон судлах боломж олгодог. Тус компьютерүүд хүний биед шинээр үүссэн эдийг олох боломжтой гэж зохион бүтээгчид мэдээллэсэн байна. Учир нь тэд эрүүл эдээс харьцангүй өндөр температуртай байдаг гэнэ.
Бяцхан компьютер нүдний доторхи гликомыг тодорхойлох болон хүний биед байгаа өчүүхэн эсэд шинжилгээ хийх боломжийг эмч нарт олгоно гэж “360” теле сувгаар мэдээллэж байна.
Массачусет дэх технологийн хүрээлэнгийн эрдэмтэд AlterEgo багаж хэрэгсэл бүтээж хүний бодол уншиж чаддаг болсон тухай өмнө нь мэдээллэж байсан. Телефон утасны чихэвч шиг харагдах багаж нь хүний дотроо бодсон зүйлийг таньж хэлж чадна.
Ц.Пүрэвдорж
.