НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхлээд гурван сар болж байна. Энэ хугацаанд нийт зургаан тохирол явагдсан бөгөөд тохирлоор 20 сая төгрөг хожсон гурван азтан тодорсон юм.
Аз нь алгандаа багтсан 20 саяын эхний азтан Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл байсан.
Ээж нь бяцхан охиндоо зориулан дэлгүүрээс 27 мянга 630 төгрөгийн тэжээл өөр жижиг зүйлсийн худалдан авалт хийсэн баримт нь ийнхүү 20 сая төгрөгийн эзэн болгосон юм.
Тэгвэл энэ сарын 28-ны өдрийн тохирлоор хоёр баримт эзэндээ 20 сая төгрөг авчирсан. Харин 20 сая төгрөгийн гурван азтаны нэг нь олдоогүй байгаа тухай Өнөөдөр сонинд нийтлэгджээ.
www.ebarimt.mn цахим хуудаст 11.6 сая ширхэг баримт бүртгүүлснээс 27 мянган иргэн азтан болсон байна.
Мөн баримтаа авсан хүн бүр цахим хуудаст бүртгүүлж, баталгаажуулахгүй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 27 мянга гаруй азтан тодорсон боловч эдгээрээс 9000 нь л бүртгүүлж, хонжвороо авчээ.
Үлдсэн 18 мянган нь баталгаажуулаагүй, азтан болсноо ч мэдээгүй явж байгаа юм байна. Харин хамгийн сүүлийн буюу зургаа дахь тохирлоор 11 азтан дөрвөн сая төгрөг хожсон юм.
Нинж