Бие дээрээ шатамхай шингэн асгаж түлэгдсэн хэрэг энэ сарын 7-ны өдөр гарсан байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад \”Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Сэлбэ голын далан дээр өөрийгөө шатаасан хүн байна” гэсэн мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд суух 63 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ шатамхай шингэн зүйл бие дээрээ асгаж, биеийн 90 хувь түлэгджээ.
Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн эмчлүүлж байгаа аж.Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.