УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан ч түүнд Ерөнхий сайд хариу өгөөгүй байгаа билээ. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү халз мэтгэлцээнийхээ товыг хойшлуулж буй талаараа хэвлэлийн хурал зарлаж мэдээллээ. Халз мэтгэлцээний товыг 14 хоногоор хойшлуулж гуравдугаар сарын 23-нд хийхээр болсон байна.
Хэрэв товлосон хугацаанд хариу өгөхгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганыг нээх үеэр дуу хураагуур авч Ерөнхий сайд дээр очоод \”Яагаад ирээгүй вэ” гэдэг асуултанд хариулт авна гэв.
Нинж