УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хаврын чуулганыг завсарлахаас өмнө 60 тэрбумын хэргийн талаар нийтийн сонсгол явуулах хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ. Одоогоор нийтийн сонсгол явуулах хүсэлтэд 19 гишүүн гарын үсгээ зураад байгаа аж.
Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүн ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлт гаргасан бол тус хуулийн 8.2-т заасан журмын дагуу ерөнхий сонсголыг заавал явуулахаар байна гэж заасан байдаг юм байна.