Энэ жил Европт амьдрахыг хүссэн Кабул, Дамаскус, Багдадын 264,000 гаруй
хүн Газар дундын тэнгисийг гатлан Грект иржээ. Туркын ойролцоо таван аралд
эдгээр хүмүүс ирсэн байна. Ингээд зурагчин Фернандо Дэл Бэррогийн дуранд өртсөн зарим
зургийг хүргье.
Зорчигчдын нэг
хоёр сартай хүүгээ өргөн Эрх чөлөө! хэмээн хашгирч байна.
Зарим нь эрэгт ч
хүрэлгүй сэтгэл хөдөлсөндөө ус руу үсэрч байна.
Тэдний зарим нь
осолтой аялалыг амжилттай туулсандаа баярлан, сэтгэл нь хөдөлж уйлж байна.
Ожван хоёр хүүгээ тэврээд Бид одоо аюулгүй! гэж тайвширсан өнгөөр хэлжээ.
Энэ хос зургаа
авч байна. Завь бүр 60 орчим
хүнийг багтаана.
Ингээд тэд
Лэсбост ирлээ. Гэвч энэ илүү урт замын дөнгөж эхлэл нь байж мэднэ.
Б.Халиунаа