Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь
удаагийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо 8-р сарын 26 наас эхлэн
явагдаж байна.
Тэмцээнд 32 орны 231 боксер тулалдаж байгаа.Энэ удаагийн тэмцээний гол
онцлог нь 10- р сард Катар улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнд оролцох эрхийг олгох юм байна.
Тус тэмцээний 60 кг-д Азийн наадмын аварга
ОУХМ Д.Отгондалай энэ жинд эхний даваандаа гоц мөргөж дараагийн даваандаа Индонези
улсын тамирчин Папенданг,Эзэн орны тамирчин Лонгчин нарыг ялж хүрэл медалын болзолоо хангаж,
мөнгөн медалын төлөө Узбекстан улсын
Авдураймовг ялж аваргын алтан медалын төлөө өнөөдөр
барилдаж Казахстаны боксчныг буулган авч Азийн аваргад түрүүллээ. Тамирчиндаа баяр хүргэе.
Жагаа