Өчигдрөөс эхлэн цахим орчинд тамхи татдаг таван настай хүүгийн бичлэг тархаж эхэлжээ. Түүнийг “архаг тамхичин болсон байхад хэн ч тоохгүй, эмээ нь хүртэл тат” гэдэг хэмээн бяцхан хүү ярьж байсан бөгөөд сураг сонсвол энэ таван настай хүү Увс аймгийн хүүхэд байж болзошгүй юм байна. Тэгвэл энэхүү бичлэгийн мөрөөр Увс аймгийн Цагдаагийн газраас шалгалт хийж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Хэрвээ уг таван настай хүүд тамхи татах хичээлийг эцэг эх нь зааж өгсөн бол хуулийн хариуцлага хүлээх нь дамжиггүй бөгөөд өдгөө энэхүү асуудлыг холбогдох байгууллагаас нарийвчлан шалгаж эхэлсэн бололтой.