АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хельсинкид болох Орос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын эхэнд оросын тэргүүн Владимир Путинтэй ганцаарчлан уулзахаар төлөвлөж байна. Цагаан ордны тэргүүн уулзалтанд оролцох төлөөлөгчид болоод туслахуудыг байлцуулахгүйгээр зөвхөн ганцаарчлан уулзахаар төлөвлөж байгаа талаар ТАСС CNN-ний телекомпани болон долдугаар сарын 16-нд Хельсинкид явагдах Орос-АНУ-ын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг бэлтгэж байгаа эх сурвалжаас иш татан мэдээллэж байна.
Тэд хоёр талын харьцаа болон олон улсын байдлын ирээдүйн талаар авч хэлэлцэхээр төлөвлөцгөөж байна. АНУ-ын ерөнхийлөгч, түүнтэй “тохирохыг” хүсч бөгөөд “тэвчээртэй хүлээж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Ц.Пүрэвдорж