Өнөөдөр Налайх хотын Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойн баяр болж байна.
Тэртээх 1935 онд Налайх дүүрэгт анх
байгуулагдсан Цагдаагийн байгууллага өнөөдөр ийнхүү 80 жилийн ойгоо ёслол
төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Налайх хотын цагдаагийн хэлтэс
түүхт 80 жилийн ойн баяраа угтан
иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдрах
орчныг бүрдүүлэхийн тулд хэд
хэдэн бүтээлч ажил хийсэн гэдгээ онцлон хэлж байлаа. Тус хэлтэс нь өдгөө 93 албан хаагчтайгаар Налайх
хотыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон
нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгт
ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэж түүхт
80 жилийн ойгоо угтаж байгаа ажээ.
Өнгөрсөн хугацаанд тус дүүргийн Цагдаагийн байгууллагын ажилтнууд дундаас Сүхбаатарын
одонгоор 1, Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор
7, Алтан гадас одонгоор 7, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медалиар 39, Хүндэт
Чекист тэмдгээр 4, Их монгол улс
байгуулагдсны 800 жилийн ойн хүндэт медалиар 11, Хууль зүйн тэргүүний ажилтнаар
8, \”Онц сэргийлэх”, \”Цагдаагийн алдар”
тэмдэгээр 17, ЦЕГ-ийн шагнал \”Цагдаагийн гавьяа” 36 албан хаагч тус тус
шагнагдсан нь бид бүхний 80 жилийн түүхэн ойн их бахархал гэж Налайх
хотын Цагдаагийн хэлтсийн дарга,
хурандаа П.Энхбаяр хэлсэн үгэндээ онцлож байлаа.
Тэрээр цааш хэлсэн үгэндээ: \”Цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг
шийдвэрлэх ажлын хүрээнд цагдаагийн
хэлтсийн албан хаагчдын 35 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулах, 75 албан хаагчдад дүүргийн 5-р хорооны нутагт
дэвсгэрт зуслангийн газар олгох, 5.6 сая төгрөгийн мөнгөн тусламжийг албан
хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох, төрийн банктай гэрээ байгуулан орон
сууцны урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргасан 11 алба
хаагчдад урьдчилгаа төлбөргүйгээр 377.89
сая төгрөгийн зуун хувийн зээл олгуулсан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,
бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор бялдаржуулах танхимыг тохижуулсан”
гэдгийг хэллээ.
Түүнчлэн 80 жилийн ойн баярын хуралд оролцсон НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан
Цагдаагийн хэлтсийн хамт олонд түүхт 80 жилийн
ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ
Налайх хотын хөгжлийн бодлогийн хүрээнд НИТХ-ын тэргүүлэгчийн хувьд хийж
хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл хүргээд хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан цагдаагийн
зарим албан хаагчдад НИТХ-ын болон хувиасаа шагнал гардуулсан байна. Тэрбээр ажил үйлсээрээ шалгарсан цагдаагийн хоёр ажилтныг тус бүр нэг сарын цалингаар нь шагнасан юм. Мөн цагдаагийн байгууллагын чөлөөндөө гарсан 57 албан хаагч, одоо ажиллаж байгаа 93 бие бүрэлдэхүүнд бүгдэд нь MNBC телевизийн 105 сувгийн хүлээн авагч төхөөрөмжийг бэлэглэж байгаагаа энэ үеэр дуулгалаа.