Үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдаж, эв зүйгээ олж чадахгүй байгаа билээ. Тэдний хоорондын үл ойлголцол баяр наадмын уур амьсгалыг тааламжгүй болгож магадгүй гэсэн болгоомжлол олон нийтэд байгаа. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулж, Дархан аварга Х.Баянмөнх уриалга гаргажээ. Тэрээр “Эвлэрлийн гэрээ хийх гээд чадсангүй. Гэхдээ холбоодын үл ойлголцлоос шалтгаалахгүйгээр бөхчүүд барилдаж, ард түмнээ баярлуулахыг уриалж байна. Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй” хэмээн уриаллаа. Мөн тэрээр барилдааны үеэр зөвхөн дүрмийг баримталж, хувийн эрх ашиг, сонирхлыг хойш нь тавих ёстой’ гэдгийг нийт бөхчүүддээ хандаж сануулсан байна. Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат наадмаар ямар нэгэн хэрүүл шуугиан гарвал дархан аварга Б.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээх ёстой гэсэн мэдэгдэл хийгээд байгаа юм.