2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 8 хувийн орон сууцны ипотекийн зээлээр 698 иргэнд 43.1 тэрбум төгрөгийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдээс 5 хувийн ипотекийн зээлээр 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн банкууд дээрх байршилд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3085 зээлдэгчийн 125.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Монголбанк