Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн 3хээлтэй хонь иврээд хээл нь хүндрээд байна3 гэсэн дуудлагын дагуу аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж кесеров хагалгаа хийж, 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авчээ.
Уг хонь өмнө нь 3 удаа 3 ихэр хурга гаргаж байсан бол 4 дэх удаагаа 4 ихэр хурга гаргаж байгаа төлөрхөг чанар өндөртэй хонь ажээ. Гарсан төлүүд нь бас 3 ихэр хурга гаргадаг бөгөөд малчин Г.Батсүхийнх бичин жилийн анхны төл нь ийнхүү ихэр байгаад билэгшээж байна гэж Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээллээ.