Засгийн газар Credit Suisse банкнаас 250 сая долларын зээл авчээ. Уг мөнгө өнгөрсөн шөнө Сангийн яамны дансанд орсон хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын сарын уулзалтад оролцохдоо мэдэгдэв.
Сангийн сайд Б.Болор Канадад болж буй уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC олон улсын хуралд оролцох үеэрээ олон улсын банкуудаас зээл авахаар яриа хэлэлцээр хийж байсан билээ. Тухайлбал Credit Suisse банкнаас 200 сая долларын зээл авахаар яригдаж байгаа талаар Globalсapital.com сайтад мэдээлж байв.
Зээлийн хүү, хугацаа зэрэг нарийн мэдээллүүд тодорхой болоогүй байгаа бөгөөд энэхүү зээлийн мөнгөөр \”Хан Ресурс”-ын 70 сая долларын төлбөр болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэх өндөр магадлалтай юм.
Эх сурвалж: mongolianminingjournal.com