Тажикстаны нийслэлийн төв эмнэлэгт 9 сартай нялх хүүхдийн биенд 10 ширхэг зүү байгааг илрүүлсэн талаар таджикстаны мэдээллийн агентлаг дурьджээ.
Хүүхдийн эх хүүхдийн тагнайд зүү байгааг мэдрээд түүнийг авсаны дараа эмч нарт ханджээ. Рентген-оношлогооны үр дүнд толгойны гавал хэсэгт, хамарны доод талд, хүзүүний орчим мөн цээжний орчим зүү байгааг илрүүлжээ. Эмч нар ердөө зургаан зүүг л гаргаж авч чадсан бөгөөд дөрөв нь арьсны доор нилээд гүнд байгаа ажээ. Чухам яагаад хүүхэдийн биед зүү байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Мэргэжилтнүүд, хэрэв хүүхэд өөрөө зүү залгисан бол хүүгийн дотоод эрхтэнийг гэмтээх ёстой бөгөөд ходоод, гэдэсний замд тээглэх ёстой гэж үзэж байна.
Үүнтэй ижил тохиолдол 2018 оны нэгдүгээр сард Узбекстанд тохоилдсон бөгөөд тэр үед эмч нар 11 сартай хүүхдийн биенээс есөн цагийн хагалгааны ажлын дараа 13 зүүг гаргаж авсан байна. Мэргэжилтнүүд хүүхдийн биед гадны хүний нөлөөгүйгээр орсон гэж хэлж байсан гэнэ.
Ц.Пүрэвдорж