Монголын банкны систем 2016 онд тааруу үнэлгээтэй гарна гэж Moody`s агентлаг мэдээлж байсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд банкны системийн орчин эрсдэлтэй, хөрөнгийн чадвар муудаж байгаа нь ийнхүү сөргөөр үнэлэхэд хүргэсэн байна. Уг нь манай зарим эдийн засагчид \”Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хийгдэж эхлэхтэй холбоотойгоор 2016 оны эдийн засаг өснө\” гэж дүгнээд байсан юм. Гэвч Moody`s-ийн системийн орчин эрсдэлтэй хэвээр байгаа гэж дүгнэжээ.
Тус агентлаг энэхүү үнэлгээг өгөхийн тулд банкуудын үйл ажиллагааны орчин, хөрөнгийн чанар ба капитал, хөрөнгө оруулалт ба хөрвөх чадвар, ашигт байдал үр ашиг, системийн дэмжлэг хэр тогтвортой байна вэ гэсэн таван хүчин зүйлд үндэслэсэн байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог Moody`s агентлаг Монголын банкны системийн төлвийг 2013 оноос хойш \”сөрөг” гэж үнэлсээр байгаа аж.
Эх сурвалж: Moody\’s