Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороос 2016 оны гуравдугаар сарын 14-ний өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн \”Цензургүй яриа” ярилцлагын нэвтрүүлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа.
Шууд дамжуулсан ярилцлагад оролцсон \”TSEREN TOURS” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нь Мүүний урсгал шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын жагсаалтыг танилцуулахдаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг дурдсан нь үнэнд үл нийцэх бөгөөд тус байгууллага нь энэ шашны гаж урсгалтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй, огт холбогдолгүй болохоо мэдэгджээ.
Мэдэгдлийг албан бичгээр \”Цензургүй яриа” ярилцлагыг нэвтрүүлсэн С1 телевизийн захиргаа, ярилцлагад оролцсон \”TSEREN TOURS” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор нарт хүргүүлжээ.