Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Засгийн газарт давхар
ажиллахыг эрс эсэргүүцсээр байгаа. Тэгвэл шинээр томилогдохоор нэр дэвшсэн
зургаан гишүүний асуудалд ч дээрх байр сууриа дахин нотолж, томилгоог дэмжихгүй
гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар тэрээр \”Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт,
хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний
албан тушаалыг нэг хүнд давхардуулж хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа
дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Тиймээс Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин
ирүүлэхийг хүсчээ.
Амар