Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 239 малчин 649 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс Төрийн банк 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн эцсийн байдлаар 18 малчинд 45.8 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.
Эх сурвалж: Монголбанк