Олон
нийтийн сүлжээгээр охид бүсгүйчүүд \”А4-ийн цааснаас ч нарийхан
бэлхүүстэйгээ харуулах хөдөлгөөн\”-ийг эхлүүлжээ. \”A4 waist challenge\” нэртэйгээр
цахим ертөнцөөр шуураад байгаа уг хөдөлгөөний гол зорилго нь ердөө 21 см
өргөнтэй А4-ийн цаасыг босоогоор нь бэлхүүс хэсэгтээ тавьж, өөрийн гоолиг биеэ
батлах харуулах зургийг олон нийтийн сүлжээнд байршуулах явдал юм.
Охид бүсгүйчүүдийн хувьд энэ нь тэдний тачаангуй байдлыг
тодотгох шинэ шалгуур болоод байгаа аж.
Харин энэхүү хөдөлгөөнийг
\”Хачин, буруу, санаа зовмоор\” гэх зэргээр тодотгон, бодит
байдлаас хэтэрсэн гэж шүүмжлэх хүмүүс ч Твиттер хуудаст цөөнгүй байна.
\”А4 waist challenge\” тархахаас өмнө зөвхөн
халуухан охидын хийж чадах \”Хөхөөрөө лонх барьж, цээжин дээрээ тогтоох
хөдөлгөөн\” буюу \”Hold a bottle with your boobs challenge\”
\”Хөхнийхөө доод хэсэгт үзэг тогтоох хөдөлгөөн\” буюу \”Underboob
pen challenge\” охидын дунд газар авч байсан билээ.
Энэ мэтчилэн өөрийн гоолиг сайхнаа баталж харуулах гэсэн
охидын солиорол олон нийтийн сүлжээгээр тасрахгүй нь бололтой.
Ө.Намуун