Улсын Дээд шүүх өнөөдөр \”Хөдөлмөрийн үндэсний нам\”-ын дарга Б.Найдалааг бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцлээ. Улмаар нэг намаас хоёр даргын нэрийг бүртгүүлэх хүсэлт нь Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс Б.Найдалаагийн хүсэлтийг түдгэлзүүлжээ. Мөн С.Ганбаатарыг ч намын дарга гэж бүртгэж аваагүй аж. Өөрөөр хэлбэл С.Боргилыг ХҮН-ын дарга хэвээр байгаа гэж үзжээ.
А.Аюуш