Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа юм.
Өнөөдөр 17 цагийн байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.
Наадамчин олон Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.