Монголын хошин урлагийн Мөрөөдлийн театр хамтлагийн Г.Эрхэмбаяр, Э.Намуун нарын гэр бүлийн асуудалд одоо хэр нь зарим хүмүүс дасаж өгөхгүй байгаа бололтой. Үе үехэн харагдах хосын зураг дор сэм сэмхэн шүүмжлэл сэлгүүцсээр л. Анх олны шүүмжлэл шинэхэн гэр бүлд хүнд тусаж байсан нь лавтай. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрч тэдний хамтын амьдралд одоо л хүмүүс дасаж байгаа нь илт. Ганц нэгхэн “Үрээ хаядаг эцэг ч өөдлөхгүй дээ” гэсэн хатуухан үгэнд Э.Намуун “Хаясан гэж юу яриад байгаа юм бэ? Хамтдаа байгаа шүү дээ” гэхчлэн хариу өчиж явааг эс тооцвол шүү дээ.
Энэ мэтчилэн жүжигчин хос хэр баргийн үгэнд гудайхааргүй болж, хайр сэтгэлээ хаа сайгүй илчлэх болсон.
Өчигдөр гэхэд жүжигчин Г.Эрхэмбаярын төрсөн өдөр болж, гэр гийгүүлэгч нь болсон Э.Намуун ханьдаа ийн мэнд хүргэжээ.
Ер нь хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Олны танил гэдэгт л гол асуудал байдаг биз ээ.