Сураггүй болсон: Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн \”Хужир булан” гэдэг газар иргэн Аг /19 настай, эмэгтэй/ 2015.09.05-ны өдрийн 07:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.09.06-ны өдрийн 08:00 цагт \”Буянт” голын усанд осолдож нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн \”Хар-Ус” гэдэг газар иргэн А /22 настай, эмэгтэй/ \”Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.09.05-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 12 иргэн, 2 автомашин нийт 19 хүн 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ”Уулан толгой” гэдэг газраас 2015.09.06-ны өдрийн 15:10 цагт цогцсыг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ