Манай тулаанч З.Шинэчагтага “One Warrior Series”-т анхны ялалтаа байгууллаа. Тэрээр өрсөлдөгч болох Японы тулаанч Акури Рондаг эхний үед хүнд цохилтоор буулган авсан юм.
Японы тулаанч Акури Ронда нь 1989 онд төрсөн, 170 см өндөртэй, 65 кг жинтэй тамирчин юм. Түүний хувьд ММА-д нийт 6 тулаан хийхдээ 5-1 ялсан амжилттай аж.
Харин манай тулаанч Золжаргалын Шинэчагтага нь ММА-д 6-1 амжилттай бөгөөд тэрээр 2017 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “MGL Fight Night” тулааны аварга юм. Мөн З.Шинэчагтага “Мастер тулаанч” холимог тулааны шоуны 65 кг жинд ялагч болж байсан амжилттай яваа тамирчин билээ.