Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 13-нд үл таних хүн хоёр залуугийн биен дээр бинзен асгаж шатаасан балмад хэрэг гарчээ. Хохирогч болох хоёр залуус 34, 37 настай эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд өнөөдрийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Хохирогч Ц нь 34 настай бүтэн өнчин 60 хувийн түлэгдэлтэй, харин ах нь 25 хувийн түлэгдэлтэй байгаа аж.
Тухайн үед ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргасан байна. Тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тухайн маргасан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензинээсээ асган шатаасан онц хэрцгий жигшүүрт хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.