УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамт ажиллаж байсан, ойр дотнын хүмүүс болон охин компанийн захирлыг нь баривчилсан үйл явдал ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байна. Түүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон \”Натур фрейндли” компанийн захирал, хоёр нягтлангийнхаа хамт баривчлагдаад буй.
Тэднийг улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчлэн шалгаж байгаа. Ш.Түвшинжаргалын хувьд ой гурван сартай хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь хатгаатай байгаа ээжийгээ байхгүй өдрүүдэд маш их уйлж байгаа тухай нөхөр нь хэвлэлийнхэнд хэлсэн. Бидэнд ирсэн хамгийн сүүлийн мэдээлэлээр Г.Түвшинжаргал өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж байгаа гэнэ.
Тэрээр хүүхдээ санан хөх чинэрэн хагарч, биеийн байдал тааруу байгаа бөгөөд хөхнөөсөө гарч амжаагүй бяцхан хүүхдэд нь бүр хэцүү байгаа учраас ийнхүү өлсгөлөн зарлажээ.