Урлагийнхан улстөр руу хошуурах шинжтэй. Дуу дуугаа авалцаад сонгуульд бие даан нэр дэвшихээ зарлаастай. Бас намд элсч батлах өвөртлөөстэй. Урлагийн тайзнаас улстөрийн\”тайз”руу тэмүүлж байгаа нь тэдний ч буруу биш л дээ. Магадгүй улс нь хөгжилтэй, иргэд нь бухимдал багатай, бэрхшээлтэй, тулгамдсан асуудал нь нимгэн, хүмүүсийнх нь амьжиргаа боломжийн бол дуучид улстөрд дурлаад байхгүй байлгүй. Чаддаг, мэддэгээрээ, авьяастайгаараа урлагийн тайзнаа гялалзаж байхыг бодох биз.
Гэвч өнөөдөр Монголын нөхцөлд урлагийн салбарт зөвхөн уран бүтээлээ хөөгөөд хөлжинө гэхэдамаргүй. Хийсэн бүтээлийг үнэлээд насаараа идэх хөрөнгө цуглуулна гэдэг бүтэшгүй мөрөөдөл гэхэд хатуудахгүй. Дээрээс нь хөдөлмөрийнхньүнэлэмж доогуур.
Нийгмийн байдал ороо бусгаа, төрд шургалсан нөхдүүд улсаа биш хувиа бодох дэндээд байгаа болохоор дуучид улстөрийг сонирхох, үүний оронд би гарчихвал арай илүү ажиллана чадна гэсэн итгэл төрөөд байгаа хэрэг. Магад ч үгүй Нара салхийг нь хагалж, сошиэл хуудаснаа сонгуульд нэр дэвшээд алдвал яах вэ гээд бичихэд дэмжигчдийн уухай түрсэн нь бусаддаа итгэл төрүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй л дээ.
Сошиэл сүлжээ өнөөдөр хүчээ авч, хүмүүсийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар нь болсон учраас нэр цэвэр нэгнийг дэмжих хандлага нэмэгдэж буйн илрэл. Нөгөөтэйгүүр өөрчлөлтийг хүсч байгаагийндохио.Хүмүүстөрдоржхөлжсөн нөхдүүдээс залхаж, зайлуулахын хүслэн болж буйн шинж.
Секс төрхтэй, задгай яриатай, нээлттэй Нара эрх мэдэлд хүрч, түүнийгээ ашигласнаартамтаггүй баяжсан олигархи улстөрчөөс төө илүү гэсэн хандлага хүчээ авч, дуучин бүсгүйг улстөрд орвол дэмжинэ гэсэн хүрээлэл улам нэмэгдсээр буй. Нара Баянгол дүүрэгт УИХ-ын сонгуульд хүчээ сорих бол өчигдөр Дуучин Беки Сүхбаатар дүүрэгт өрсөлдөхөө зарлалаа. Тэрээр \”Ганбат овогтой Мөнхбаяр миний бие УИХ – н 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсоноо найзууддаа албан ёсоор дуулгаж байна. Залуус бидний шинэ цаг эхэллээ. Бидний шинэ үе, шинэ давалгаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Мөн иргэний зориг гаргаж бусад залуучуудыгаа хүчтэй уриалсан Нара найздаа давхар амжилт хүсье! Залуусаа нэгдье!\” хэмээн бичжээ.
Удахгүй залгуулаад МАН-д элсч батлах өвөртлөсөн дуучин Б.Амархүү их сунгаанд биш юмаа гэхэд бага сунгаанд \”бяр\”аа сорихоор болсноо ч дуулгахыг байг гэхгүй биз ээ.
Х.Тэргэл
Times.mn