Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан А/43, 105 тоот тушаал 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр батлагдлаа. Тус тушаалын хавсралтад аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд 2016 онд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тооны хязгаарыг тогтоож өгсөн.
Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхэд харагчаар гэрээлэн ажиллах хүсэлтэй иргэдийг чадваржуулах сургалтын үндэсний сургагч багшаар 150 хүнийг бэлтгэлээ.
Үндэсний сургагч багш нар аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд хүүхэд харагчаар гэрээлэн ажиллах хүсэлтэй 1800 гаруй иргэнд сургалт зохион байгуулж сертификат олгоод байна. Ажлын байрны дүгнэлт гарсан иргэдтэй 2016 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс гэрээлэн ажиллана .
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР