Өмнөд Африкт зэвсэгт этгээдүүд отолт хийж байгаад 11 таксины жолоочийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Халдлага гарсан шөнө тэдгээр эрчүүд Гаутенг мужаас Иоханнесбург хот руу зорчиж байсан гэнэ. Хохирогчид Ква-Зулу Натал гэх эргийн бүс нутагт болсон хамтран зүтгэгчийнхээ оршуулгын ёслолоос буцаж явсан аж. Тэдний дөрөв нь хүндээр шархаджээ.
Энэхүү хэрэг Өмнөд Африкт сүүлийн жилүүдэд мини автобус таксинуудын дунд өрнөж байгаа ширүүн өрсөлдөөнтэй ч холбоотой байж болзошгүй хэмээн зарим эх сурвалжууд үзсэн байна. 55 сая хүн амтай Өмнөд Африкт мини автобус такси хамгийн нийтлэг хэрэглэгддэг тээврийн хэрэгсэлд тооцогдож байгаа юм.
Эргийн муж дахь Цагдаагийн газрын ажилтны мэдэгдсэнээр халдлагад өртсөн тээврийн хэрэгсэлд явсан 11 хүн амиа алдаж, бусад дөрвөн хүн нь хүндээр шархдаж эмнэлэгт хүргэгджээ.
Б.Болормаа