ХХААЯ – наас санаачлан ХААИС, ШУТИС – тай хамтран \”Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” Үндэсний чуулганыг 03.22 – ний өдөр зохион байгуулав. Чуулганд оролцогчид Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудлаар илтгэлүүдийг хэлэлцүүлж, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшлийн үйлдвэрлэгчдийн инн
Чуулганыг нээж УИХ – ын гишүүн, ХХАА-н сайд Р. Бурмаа хэлсэн үгэндээ \” Хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инновацийг судалгаа ба хөгжилд тулгуурлан хөгжүүлэх нь салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх суурь байх болно. Ингэж бид бодлогоо тодорхойлсон, салбарын инновацийн хөтөлбөрийн зорилго, зорилтыг ч түүнд чиглүүлэх болно” гэв. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогот \” Судалгаа ба хөгжил ” гэсэн үндсэн бүлэг заалтыг оруулсан.
Энэ утгаараа бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд яаж ажиллах, ХХАА-н салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх хүрээнд хэрхэн хамтран ажиллах, нэмүү өртөг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдэх боломжтой гэдэг тал дээр илүү анхаарч байна. Түүнчлэн хөдөө, аж ахуйг хөгжүүлэхэд мэдлэгт суурилсан инновацийг хэрхэн нэвтрүүлэх, цаашдаа гарч буй бүтээгдэхүүнийхээ эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ялангуяа экспортод чиглэсэн бүтээгдэхүүн болгох талаар ярилцаж байгаагаараа илүү ач холбогдолтой юм.
Тухайлбал, органик хүнсний тухай хууль батлагдсанаар бэлчээрийн малаа эрүүл гэдгийг нотлон, илүү эрчимжүүлж, тэндээс гарч буй бүтээгдэхүүнээ органик, байгалийн цэвэр гэдгийг баталгаажуулах юм бол илүү боломж байгаа юм. Мөн ингэний сүүн дээр гадаад, дотоодын эрдэмтэд судалгаа хийж, түүнд чихрийн шижин өвчнийг анагаах чадвартай бодис байгааг мөн хос бөхтэй тэмээнд хорт хавдрыг дарах чадвартай бодис байгааг тогтоожээ.
Эх сурвалж. Өдрийн сонин