Буян ХХК-ны захирал буюу олноо Буянгийн Жагаа гэгддэг Б.Жаргалсайхан өөрийнх нь пэйж хуудсыг хакердаж байсан явдалд дургүйцэж явдгаа илэрхийлжээ. Тэрээр энэ талаар бичихдээ “Мэдэгдэл энэ тэр гэж сүржигнээд яахав. Гэхдээ нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь. Тухайлбал Б.Жаргалсайхан миний нэрээр нэрлэгдсэн 5-6 пэйж хуудас хаягууд байдаг юм байна. Муу амьтныг цаг тухайд нь хордуулан хөнөөж байхгүй бол үржимтгий байдаг. Ялаа гэхэд 200-300 өндөг гаргадаг гэсэндээ түүнтэй адил. Миний нэртэй пэйж хуудас хийсэн нөхдийг цагдаа, тагнуулд өгөх зав алга л даа. Гэвч бас хорлонтой. Миний нэрээр элдэв зүйл бичээд Нара, Сараагийн хөх дэлэн, жижиг сажиг нөхдүүдтэй хэрэлдээд онигоотой юм. Тийм учраас өнөө орой лайв хийж тэр хаягуудыг зарлан сошиалд орчиноос арчина. Тэр хаягууд намайг яг анаад сууж байдаг юм билээ. Энэ мэдэгдэл бишийг хүртэл хуулаад тавьчихна. Заримдаа би хүртэл андуурахад хүрч байгаа юм. Сошиал орчинд хулгай зэлгий, худал хуурмаг ч зөндөө байна. Нэг сайн тал нь өдөөд байгаа нөхдийг блоклох юм даа. Миний бие нэгэн удаа пэйж хуудсаа алдаж байсан бөгөөд тэр авсан нөхрийг авчраад өгөх болов уу зөндөө харлаа. Алсуураа баригдахын хувьд баригдана гэжээ.