Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярын \”байгаа газарт очиж мэдүүлэг авъя\” гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа. Энэхүү албан бичгийг Монгол Улсын Шадар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаярын гарт атгуулсан. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол саатуулах, баривчлах хүртэл арга хэмжээ авахаар болсон гэдгийг эх сурвалж мэдэгдсэн. Тэгвэл тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Албан бичигт Н.Энхбаярыг батлан даалтад авсан хүмүүсийн нэр ч тодорхой дурдагджээ.