\”АНУ-ын иргэн” гэгдэх
өдгөө интерполоор эрэн сурвалжлагдаж буй \”Либерти партнерс”-ийн захирал
Ч.Ганбатын талаар Ерөнхийлөгч тайлбар өгчээ. Тус тайлбартаа \”Зарлиг дээр гарын
үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй.
Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын
паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж
бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно” гэжээ.
Харин Ч.Ганбатын хувьд \”Либерти партнерс кампани санхүүгийн
зөвлөгөөл өгдөг. Энэ дагуу л зөвлөгөө өгсөн. Би гэм буруугүй. Монгол Улсад
шударга ёс тогтсон цаг очиж шалгуулна. Үнэн зөвөө тогтоолгож, нэрээ цэвэрлэнэ”
гэгчлэнгээр Монгол улсыг, Монголын хууль тогтоох байгууллагыг доромжилсон өнгө,
аятай захидал илгээчихээд байгаа билээ.
Шар хүү