Монголбанкны алтны худалдан авалт 2018 оны долдугаар сарын 20-ны байдлаар 8.3 тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14 хувийн өсөлттэй гарсан үзүүлэлт юм.
Монголбанкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран олон ажлыг зохион байгуулж, мэдээллийг шуурхай хүргэн ажиллаж буй гэнэ. Мөн алтны үнийг өдөр бүр Лондонгийн металлын биржийн үнээр шинэчлэн тогтоож, олон улсын зах зээлийн ханшаар худалдан авч байгаа гэв.