Москвагийн цэргийн тойргийн шүүх ОХУ-ын Дотоодын цэргийн командлагчийн орлогчоор ажиллаж байсан дэслэгч генерал Вячеслав Варчукийн 10 сая рублийн хахууль авсан гэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн юм байна.
Улсын яллагч түүнд чанга дэглэмтэй хорих ангид 12 жил хорих ял оноож, нэмэлтээр 200 сая рублиэр торгохыг санал болгожээ. Мөрдөн байцаалтаар, тэрээр Гостев гэгчээс бүлэглэж хахууль авсан нь тогтоогдсон бөгөөд тэр нь “Тусгай холбоо”-ны офицер байв.
Генерал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээ байгуулахыг хүссэн боловч түүнд татгалзсан хариу өгчээ.
Дотоодын цэргийн албан ёсны цахим хуудаст дурьдсанаар Варчук нь 2002 оноос агентлагийн санхүү-эдийн засгийн үйл ажиллагааг хянах удирдлагын албан тушаал хашдаг байжээ.