БШУЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр төрийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр түр түдгэлзээд байгаа билээ. Б.Насанбаяр эрхээ хамгаалуулахаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандсан байна.
Тэрбээр \”Намайг иргэн Э.Цэрэндолгор, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилж нэр хүндэд минь халдаж хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээжээ.
Тэгвэл, Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс \”Таны гомдлыг хянаж үзлээ. Та энэ хэргээ шүүх байгууллагаар шийдвэрлүүл. Шүүхээс хэлмэгдсэн эсвэл хэргийг цагаатгасан гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд таны хохирлыг барагдуулах бүх арга хэмжээг авах болно” гэжээ.