Грек улс Украины хоёр далайчинд 180 жилийн хорих ял оногдуулжээ. Энэ талаар Украины «Слідство.Інфо» сайт мэдээлсэн байна. Грекийн Пирей хотын прокурорын газрын орчуулагч Лидия Костовын мэдээлснээр Сергея Шваюк, Петра Литвинчук нарыг 63 цагаачийг усан онгоцоор тээвэрлэж авч явсан хэргээр ийнхүү баривчилжээ. Грекийн прокурорын газрын мэдээлж байгаагаар тэдэнд ЕХ-ны гишүүн орны хилийг хууль бусаар нэвтэрсэн, зорчигчдын амь насыг эрсдэлд оруулсан, яаралтай тусламжийн хэрэгсэл байхгүй байсан, усан онгоц жолоодох эрхгүй байсан зэрэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Далайчдийг баривчлах үед тэдэнд ямар ч бичиг баримт байгаагүй бөгөөд тэдний өмгөөлөгч Захарияс Кессес “Эхэндээ тэд 630 жил хоригдох ялаар шийтгүүлсэн. Ялын тогтоол танилцуулах үеэр тэдэнд 10-15 жилийн хоригдох ял нэмж оноож магадгүй. Учир нь тэд хууль бус цагаачид” гэж хэлжээ. Тэдний жолооодож явсан усан онгоцонд нийтдээ 63 цагаач иргэд байсан юм байна.