Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэрэг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад Сүхбаатар, Багануур, Хан-Уул, Налайх дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин бусад дүүрэгт гэмт хэргийн болон захиргааны зөрчил өсчээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зөрчил болон гэмт хэргийг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллажээ. Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 889 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 190 иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч үйлчилгээний төлбөрт 395 мянган төгрөгийг төлүүлсэн байна.Баянзүрх дүүрэгт 14 хоногийн хугацаанд захиргааны 2760 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1895 иргэнийг 9 сая 360 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар, 41 иргэний гаргасан зөрчилд 1 сая 70 мянган төгрөгийн шийтгэврээр, 5 аж ахуй нэгжийг 900 мянган төгрөгийн шийтгэврээр торгож, 26 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан байна.Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 255 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан. Зөрчил гаргасан нийт 544 иргэнийг 3 сая 245 мянган төгрөгөөр торгож, 32 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт нийт дуудлага 673 нэгжээр өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 18 нэгжээр өсч, захиргааны зөрчил 279 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.Багахангай дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны шинжтэй 54 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 3 хүнийг эрүүлжүүлж, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 20 хүнийг 100 мянган төгрөгөөр 31 зөрчилд шийтгэврээр 160 мянган төгрөгийн торгууль, нийт 54 зөрчилд 260 мянган төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан байна.Багануур дүүрэгт нийт дуудлага 5 хувиар, гэмт хэргийн шинжтэй дуудлага 23.9 хувиар буурч, захиргааны зөрчил 2.6 хувиар тус тус өсчээ.Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 892 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, зөрчлийг шалгаж нийт 5108,0 мянган төгрөгний торгууль ногдуулсан байна.Харин Налайх дүүрэгт захиргааны 1491 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан 1419 иргэнийг 13321000 төгрөгийн торгууль оногдуулж, 18 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай шүүхээр баривчлуулсан байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох газруудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах
- Дараа долоо хоногт зохион байгуулах Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангах
- Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд явуулж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах
- Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах. Одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа хөрөнгө оруулалтыг зогсоох
- Гудамж, талбайн гэрэлтүүлгийг засч, шинэчлэх зэрэг үүргийг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.