МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга өнөөдөр
МАХН-ын бага чуулганаар хэлэлцсэн асуудал болон намын бүтэц бүрэлдэхүүнд
өөрчлөлт оруулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Өнгөрсөн долоо хоногт
болсон бага чуулганаараа бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж ерөнхий нарийн
бичгийн дарга, гурван дэд дарга нарыг шинээр томилсон талаараа мэдээлэл хийсэн
юм. Тодруулбал, намын дэд даргын хувьд Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамьян,
Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар
Б.Эрдэнэбилэгт, Д.Цогтбаатар, С.Жаргал, Г.Бямбасүрэн, Б.Тулга нарыг тус тус
томилжээ.
Мөн тэрбээр, Н.Энхбаяр
дарга энэ сарын 26-нд буюу өнгөрсөн бямба гарагт БНСУ руу ээлжит эмнэлгийн
үзлэгт орохоор явсан. Энэ долоо хоногт буцаж ирнэ гэсэн юм.