\”Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн зочдоо нээлттэй яриулахын тулд чөлөөтэй ярилцаж буй эфирт гараагүй \”хар дүрс\”-нүүд цацагдсанаас болж УИХ-д нэр дэвших хэмжээнд хүртэл яригдаж байсан тэрбээр нэлээдгүй хэл аманд орсон.
Тэгвэл тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа ийм нэгэн мэдэгдэл хийжээ.
\”Амралтын өдөр ийм зүйл бичиж байгаадаа би харамсч байна…FB-ээр Hero-той хамтран гүйцэтгэж байсан \”Оюу толгойн гэрээ\”-ий тухай дутуу нэвтрүүлгийн хэсгээс , хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Дөнгөж сая үзлээ.
Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ.
Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна… Би маш их харамсч байна. Сүүлийн үед Херо-д \” том бүлэглэл\” халдан бичлэгүүдийг хулгайлан эвлүүлж, эрээ цээргүй цацаж байгааг та бүхэн мэдэх билээ!
Том бүлэглэл илрэхийг хүлээн, хувь хүний хувьд үзсэн элдэв доромж, гүтгэлэгт хариу өгөхгүй байсаар ирсэнээ ч би энд дурьдмаар байна.
Бичлэг хулгайд алдсан шуугиан дэгдэх үеэр түүнд гарч байсан улсыг бултаар элдвээр хараан зүхэж, доромжилж байснаас хэн ийм хулгай, үйлдэл хийв гэдэг дээр хэн ч дуугараагүй гэхэд хилсдүүлэг болохгүй.
Хувь хүний дүрс орсон аливаа зүйлийг ашиглах, эвлүүлэх хуулиар хориотой. Хийж дуусаагүй байсан \”Оюу толгойн гэрээ\”-ий тухай нэвтрүүлгийг ахиад том бүлэглэл хулгайлав уу?!! Эсвэл?!!
Хулгайд алдаагүй цацаж байгаа бол би энэ нэвтрүүлгийг хийлцэж, бүтээлцэж байхдаа, уг гэрээний мөн чанар, үйл явц, үнэн мөнийг ард түмэнд дамжуулах чин сэтгэлтэй ажилласнаас хожим хэрүүл, хараалын нэгэн дүр болох гэж тэнд суугаагүй юм шүү! Эвлүүлэг хэтэрч байна!!! Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би \”Том бүлэглэл\” эсвэл Херо интертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна!
Миний дүрс гэдэг бол миний өмч!!! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо!
Цаашид \”том бүлэглэл\” ямар дүрсийг хэрхэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан улсыг хэрхэн хэлмэгдүүлэхийг төсөөлшгүй!…” гэжээ.
Өөрөөр хэлбэл П.Анужин экс амраг, \”HERO” энтертаймент студийн захирал Б.Баатарын мэдэгдсэнчлэн маш том бүлэглэл бичлэгийг хулгайлсан гэдэгтэй санал нийлэхгүй байгаа бололтой.
Мөн бичлэг хулгайд алдагдсан хэрэгт П.Анужин \”HERO”-гийн Б.Баатарыг сэжиглэж буйгаа үүгээр мэдэгджээ.
Хэрвээ энэ үнэн бол, нэгэн цагт хайрлаж дурлалцаж явсан тэдний дунд нэлээд том ашиг сонирхол, амбицын зөрчил болсон нь гарцаагүй байна.
Төгс