Өчигдөр /2016.03.28/ \”Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай
холбоотой нэгэн шүүх хурал боллоо. Уг шүүх хуралд Ц.Мөнхбаяр нэхэмжлэгчээр
оролцсон бол хариуцагчаар \”АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж татагдсан
байна.
Ц.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 177.2, 149.3, 185.2-т зааснаар буруутгаж,
цагдан хорихоос өмнө нь \”АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж \”орон нутагт алт
олборлодог компаниудад дарамт шахалт үзүүлж, мөнгө нэхэмжижл авдаг байсан” гэх
мэдээллийг олон нийтэд хүргэж байсан.
Тэгвэл энэ мэдээлэл нь худал, гүтгэлэг болохыг Ц.Мөнхбаяр хэлж, шүүхэд нэр
төрөө сэргээлгэхээр хандаад байсан юм. Шүүх хурал дээр дээр \”АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж
Ц.Мөнхбаяр, \”Онги гол” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Н.Гантулга нарыг гүтгэснээ
хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан байна. \”АУМ алт”
ХХК-ийн зүгээс нэр төрд нь халдсаны нөхөн төлбөрт Ц.Мөнхбаярт 80 сая,
Н.Гантулгад 50 сая төгрөгийг тус бүр бэлнээр өгч, уучлалт гуйсан байна.
Энэ талаар \”Гал үндэстэн”
холбооноос тодруулахад \”\”АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж Ц.Мөнхбаярыг
хоригдохын өмнө алт олборлодог
компаниудад дарамт шахалт үзүүлж мөнгө нэхэмжилж авдаг байсан гэж олон нийтэд
зарласан. \”АУМ алт” ХХК-ийн захирал
Ц.Мягмардорж гэдэг хүнийг шүүх хуралд хариуцагчаар татаж, хүн гүтгэж, нэр
хүндэд халдсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргаад шүүх гүтгэсэнийг тогтоолоо” гэж мэдэгдлээ.
Амар