Монголын төр хаашаа ч харсан буруудаж, юу ч хийсэн өр төлбөрийн асуудал ихээхэн гарч ирэх болсон. Иргэд төрдөө итгэхээ болиод удаж байна. Ядахдаа л өвөлжилт хүнд байгаа аймгуудад хандиваар ард түмний дэмжлэгээр босгосон өвс тэжээлийг нь хүргээд өгчихөж чадахгүй онцгой байдлын албатай, засгийн газартай байхдаа яахав дээ.
Хандив гэсэн машин дүүрэн өвчнүүд хотоос хөдлөж байхад иргэн бүр л С.Жавхлан, Т.Баясгалан хоёр гавьяатыг \”овоо зүйл хийлээ” хэмээн дүгнэж байсан. Бахархах сэтгэл ч ихээхэн төрж байсан гэх. Гэтэл өнөөдөр гавьяатууд маань итгэхийн аргагүй мэдээ сонсоод уурлах бухимдах, эгдүүцэх мэдрэмж төрж байгаа болов уу. Бэлдээд өгсөн хоолыг нь хүргээд өгч чадахааргүй онцгой байдлын албатай юм байна. Аймаг сумдын засаг дарга нар ямар үндэслэлээр зарж байгаа таамаглахад ч бэрх.
Хэнд хаана хэдэн өвч тэжээл хэрэгтэй байгааг цээжээрээ мэдэж байх учиртай, түүнийг хүргэж өгөх гэж биеэрээ явж байх учиртай засаг дарга нар бизнес болгон харж байгаа нь \”эмгэнэл”. Өөрсдөө чадахгүй байж бэлдээд өгсөн бэлэн хоолыг нь эзэнд нь өгөхийг шаардаж байна хэмээн иргэд цахим ертөнцөд шуугиж байна.
Б.Саран
Ugluu.mn