Энэ сарын 20-28-нд Улаанбаатарт хотод зохион байгуулагдсан \”Монгол
туургатны мисс” олон улсын гоо сайхны тэмцээнд оролцсон Халимагийн гурван
бүсгүйг Францын загварын компаниуд өөрсдийн нүүр царай болгохоор болжээ.
Монгол
угсаатай орнуудын дунд анх удаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд хамгийн
хүчирхэг бүрэлдэхүүнтэй ирж оролцсон орон нь Халимаг байсан ч тэргүүн байрыг
Буриадын бүсгүйд алдсан. Тэгвэл дэлхийн загварын ертөнцөд өөрийн байр суурийг тогтоосон
Францын компани Халимагийн мисс Баир Улюмжиева, Альмина Мангутова, Сарантуяа
Даваасүрэн нартай гэрээ байгуулахаар болжээ.
Төгс