Эрдэмтэд тамхины утаа амны хөндийд байдаг 150 орчим төрлийн ашигтай бактерыг
устгадаг болохыг тогтоожээ. Тэд энэхүү судалгааны үр дүнгээ Олон улсын микробын
экологийн нийгэмлэг /International Society for Microbial Ecology/ сэтгүүлд хэвлүүлжээ.
Уг сэтгүүлд дурдсанаар тамхины утаа буюу тамхи татах нь амны хөндийн хорт
хавдраас сэргийлдэг 150 орчим төрлийн ашигтай бактерыг устгадаг бөгөөд
ингэснээр тамхичин хүн амны хөндийн хорт хавдар болон янз бүрийн өвчин тусах
эрсдэл нь нэмэгддэг байна. Эрдэмтэд энэхүү судалгаандаа тамхи татдаг, тамхи
татдаггүй болон 10 жилийн өмнө тамхинаас гарсан гэсэн 3 бүлгийн нийтдээ 1204
хүнийг хамруулан судалсан байна.
Төгс