БНСУ-ын виз мэдүүлэхэд 18-60 насныхан Цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Тэгвэл энэ сарын 21-нээс эхлэн энэ тодорхойлолтыг цагдаагийн байгууллагаас олгохоо больжээ.
Учир нь Цагдаагийн байгууллагаас Солонгосын визний материал хүлээн авдаг итгэмжлэгдсэн байгууллагууд руу хилээр гаргахыг хориглосон иргэдийн жагсаалтыг нэгдсэн журмаар явуулсан байна. Иймээс иргэдэд чирэгдэл учруулахгүй байх зорилгоор цагдаагийн тодорхойлолт олгохоо больсон гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.
Хэрэв виз хүсэгч иргэнээс цагдаагийн газрын тодорхойлолт шаардсан бол Засгийн газрын 11-11 дугаарын утсанд мэдэгдэхийг анхааруулав.