Авлигатай тэмцэх газрын
албан хаагчид Замын-Үүд дэхь Гаалийн газарт өчигдөр орой гэнэтийн шалгалт,
нэгжлэг хийсэн. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байхдаа авлига авсан хэд хэдэн
байцаагчийг илрүүлж баривчилсан байна. Дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж
эхлээд байгаа аж.
Шалгалт, нэгжлэгийн
явцад зарим байцаагчдын биеэс их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн тухай эх
сурвалжууд мэдээлж байна. АТГ-ын энэ удаагийн шалгалт гэнэтийн байсан бөгөөд байцаагчид
үйлдэл дээрээ баригдсан байна.