Америкийн \”GO Banking Rates” цахим хуудаснаас гаргасан амьдрахад хамгийн хямд өртөгтэй орнуудын жагсаалтад Монгол Улс 103 дугаарт орсон байна. Уг жагсаалт нийтдээ 112 орныг багтаажээ.
Монгол Улс дээрх жагсаалтад Сингапур, Кувейт, Исланд, Норвеги, Гана, Швейцарь, Хонконг, Багамын арлууд болон Бермудын арлын хамт сүүлийн байранд жагссан байна.
Жагсаалтыг гаргахдаа шинжээчид дурдсан улсуудын амьдрах нөхцөлийг АНУ-ын Нью-Йорк хотынхтой харьцуулжээ. Ингэхдээ тэд хүн амын худалдан авах чадвар, орон сууцны түрээсийн өртөг, хүнсний бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээний үнэ, түрээсийн индекс, хүнсний бүтээгдэхүүний болон хэрэглээний үнийн индекс зэрэг шалгуураар үнэлж дүгнэсэн байна.
Төв Азийн орнуудаас дээрх жагсаалтад Казахстан тавдугаарт, Узбекистан 69 дүгээр бичигдсэн бол үлдсэн нь жагсаалтад багтаагүй аж.
Эх сурвалж: montsame.mn