Монгол Улс олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын үнийн дүнтэй бонд гаргалаа. Энэхүү бондыг нэгдүгээр сард гаргана хэмээн төлөвлөж байсан ч олон улсын зах зээлийн очин хэлбэлзэл ихтэй байсан учраас хойшилсон байна. 500 сая ам.долларын бонд гаргахад худалдан авагчдаас 780 сая ам.долларын захиалга ирсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь Монголын Засгийн газрын бондыг өмнө нь авч байсан хөрөнгө оруулагчид байсан аж. Харин бондын хугацаа таван жил, 10.8 хувийн хүүтэй гэж байна.
Энэ нь 2012 онд гаргасан Чингис бондын хүү болох 4.1 хувьтай харьцуулахад нэмэгдсэн үзүүэлт юм. Хүүгийн зардал нэмэгдэхэд Монголын төлбөрийн тэнцэл муудсан, гадаад өрийн хэмжээДНБ-ий 180 хувьд хүрсэн, улсын өр 80 хувьд хүрсэн, гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.долларт хүрч буурсан зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ. Уг бондын андеррайтераар Credit Suisse, Deutsche Bank, ING, JP Morgan болон Монголын ХХБ, Голомт банкууд ажилласан байна.